Магистр, докторын элсэлтийн бүртгэл

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2020.08.20-2020.09-10-ны хооронд явагдана.
Бүртгүүлэх >>

ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон түүнтэй дүйцүүлэх боловсрол, докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол эзэмшсэн байна.

Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг урьдчилан судлана.

Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгч бүртгүүлэхдээ дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ:
Үүнд:

  1. Элсэгчийн анкет
  2. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  3. Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  6. Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт

Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг жил бүрийн дөрөв, наймдугаар сард нэгдсэн журмаар бүртгэж, гадаад хэл, мэргэжлийн шалгалт авч элсүүлнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест, ярилцлагаас бүрдэнэ.

Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэн суралцуулна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хоёр их сургуулийн гэрээний дагуу суралцуулах иргэдийн асуудлыг гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.

ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн иргэн өөрөө хүсэлт гаргавал магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.

Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.

Лавлах утас: 75107777 /261/, /262/, /263/

ХААИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт 2019-2020 оны хичээлийн жилд суралцагчид элсүүлэх бүлгүүд

Магистрын хөтөлбөр

ID Бүлэг Индекс Хөтөлбөрийн нэр
1 1 08410102 Мал эмнэлгийн эм зүй
2 2 08410106 Мал эмнэлгийн паразит өвчин судлал
3 3 08410104 Мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ
4 4 08410105 Мал амьтны халдварт өвчин, эмгэг судлал
5 5 Мал амьтны халдваргүй өвчин, эмгэг судлал
6 6 08410101 Мал эмнэлгийн эмнэл зүй
7 7 07210101 Мах сүүн бүтээгдэхүүн судлал
8 8 07880201 Биотехнологи
9 9 08110103 Тэжээл бэлчээр судлал
10 10 08110401 Зоо инженер
11 11 07210103 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ
12 12 07220401 Таваар судлал
13 13 07110201 ХАА-н бүтээгдэхүүний хими технологи
14 14 08310101 Загас үржүүлэг, аж ахуй
15 15 07120104 Байгаль орчны хяналт, үнэлгээ
16 16 10150101 Байгалийн аялал жуулчлал
17 17 05210101 Экологи
18 18 08110101 Агрономи
19 19 08110201 Хөрс судлал, агрохими
20 20 08110104 Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт үнэлгээ
21 21 08110105 Ургамлын нөөц био үйлдвэрлэл
22 22 08110102 Селекци үрийн аж ахуйн агрономи
23 23 08120101 Жимс ногооны аж ахуй
24 24 08110301 Газар тариалангийн аж ахуй /Ургамлын аж ахуй
25 25 08210101 Ойн аж ахуй, ойн зохион байгуулалт
26 26 07310101 Газар зохион байгуулалт
27 27 07310102 Ландшафтын архитектур
28 28 07310102 Газрын үнэлгээ, ашиглалт
29 29 05320103 Газрын кадастр, зураглал
30 30 Газар зүйн мэдээллийн систем
31 31 03110101 Хөдөө аж ахуйн эдийн засаг
32 32 04130201 Бизнесийн менежмент
33 33 04140101 Маркетинг
34 34 04110101 Нягтлан бодох бүртгэл
35 35 Статистик
36 36 05410203 Математик загварчлал
37 37 07150105 Машин механизмын ашиглалт
38 38 07150104 Механик инженер
39 39 Хөдөө аж ахуйн цахилгаан хангамж
40 40 06130201 Програм хангамж
41 41 06130301 Мэдээллийн систем
42 42 Усны менежмент
43 43 07210104 Хүнс үйлдвэрлэлийн технологи
44 44 10380103 Эдийн засгийн аюулгүй байдал

Докторын хөтөлбөр

ID Бүлэг Индекс Хөтөлбөрийн нэр
45 45 08410102 Мал эмнэлгийн эм зүй
46 46 08410106 Мал эмнэлгийн паразит өвчин судлал
47 47 08410104 Мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ
48 48 08410105 Мал амьтны халдварт өвчин, эмгэг судлал
49 49 Мал амьтны халдваргүй өвчин, эмгэг судлал
50 50 08410101 Мал эмнэлгийн эмнэл зүй
51 51 07210101 Мах сүүн бүтээгдэхүүн судлал
52 52 07880201 Биотехнологи
53 53 08110103 Тэжээл бэлчээр судлал
54 54 08110401 Зоо инженер
55 55 07210103 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ
56 56 07220401 Таваар судлал
57 57 07120104 Байгаль орчны хяналт, үнэлгээ
58 58 08110101 Агрономи
59 59 08110201 Хөрс судлал, агрохими
60 60 08110104 Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт үнэлгээ
61 61 08110102 Селекци үрийн аж ахуйн агрономи
62 62 08120101 Жимс ногооны аж ахуй
63 63 08110301 Газар тариалангийн аж ахуй /Ургамлын аж ахуй
64 64 07310101 Газар зохион байгуулалт
65 65 03110101 Хөдөө аж ахуйн эдийн засаг
66 66 04130201 Бизнесийн менежмент
67 67 04140101 Маркетинг
68 68 04110101 Нягтлан бодох бүртгэл
69 69 Статистик
70 70 05410203 Математик загварчлал
71 71 07150105 Машин механизмын ашиглалт
72 72 07150104 Механик инженер
Захирлын 2014 оны ........ дүгээр сарын ............-ны
өдрийн ............... тоот тушаалын хавсралт

ХААИС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. БШУ-ны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12 –ны өдрийн А/370 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, БСШУ-ны сайдын 2010 оны 492 тоот тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, мөн сайдын 2007 оны 187 тоот тушаалаар батлагдсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”- ийг тус тус үндэслэн ХААИС-ийн магистр, докторын сургалт, судалгааны ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтлана.
  2. ХААИС-ийн магистр, докторын сургалтын хөтөлбөр нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай уялдсан шинжлэх ухаан, боловсролын тодорхой чиглэлүүдээр суралцагсдад тэдний хэрэгцээнд нийцэхүйц мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж иргэний боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
  3. ХААИС-ийн магистр, докторын сургалт, судалгааны ажлыг нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг бүхий удирдлагын нэгж нь Магистр, докторын сургууль /цаашид МДС гэнэ/ байна.
  4. ХААИС нь хэрэгжүүлэх магистр, докторын хөтөлбөр тус бүрээр хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн болон чанарын удирдлагаар хангаж, тухай бүр үнэлгээ хийх үүрэг бүхий хөтөлбөрийн хороог мэргэжлийн тэнхим, лаборатори, профессорын багийг түшиглүүлэн байгуулж ажиллуулна.

ХОЁР. МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. БШУ-ны сайдын 2014 оны А/370 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын 1.4. дэх хэсэгт тодорхойлсон Магистр, докторын хөтөлбөр нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн, дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байх ба тухайн мэргэжлийн дотоод, гадаадын нэр хүндтэй их сургуулийн хөтөлбөртэй ижил түвшинд боловсруулагдсан байна. Үүнд:
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Сургалтын төлөвлөгөө
    • Хичээлийн хөтөлбөр
    • Хөтөлбөрийн зохион байгуулалт
    • Суралцах орчны шаардлага
    • Элсэгчдэд тавих шаардлага
    • Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
    • Төгсөгчдийн эзэмших ур чадвар
    • Суралцагчийн үнэлгээ
    • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт зэрэг багтана.
  2. Хөтөлбөрийн танилцуулга
    1. Хөтөлбөрийн нэр, индекс (оноосон нэрийг монгол, англи хэлээр бичнэ)
    2. Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан, магадлан итгэмжилсэн, хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл
    3. Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
    4. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүрэх үр дүн (төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар чадамж)
    5. Хөтөлбөрийг хариуцах нэгж, хороо, ахлагч, харилцах хаяг
  3. Сургалтын төлөвлөгөө
    1. Магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд хичээлийн нэр, багц цаг, өмнөх холбоо болон хөтөлбөрт тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан байна.
    2. Шинжлэх ухааны магистрын сургалтын хөтөлбөр нь 33 багц цаг байх ба дараах бүтэцтэй байна.
      Д/д Хичээлийн нэр Багц цаг Цаг Үүнээс
      Танхимд Бие даах
      1. Мэргэжлийн суурь хичээл: 10 480 120 360
      1.1 Судалгааны арга зүй 4 192 48 144
      1.2 Тухайн хөтөлбөрийн онолын суурь хичээл 6 288 72 216
      2. Мэргэшүүлэх хичээл 12 576 144 432
      3. Судалгааны семинар 4 192 192
      4. Магистрын судалгааны ажил 7 336 336
      Нийт дүн 33 1584 288 1296
      Хувиар 100% 25% 75%
    3. Мэргэжлийн магистрын сургалтын хөтөлбөр нь 35 багц цагаас доошгүй байх ба дараах бүтэцтэй байна.
      Д/д Хичээлийн нэр Багц цаг Цаг Үүнээс
      Танхимд Бие даах
      1. Мэргэжлийн суурь хичээл: 10 480 192 288
      1.1 Судалгааны арга зүй 2 96 38 58
      1.2 Тухайн хөтөлбөрийн онолын суурь хичээл 8 384 154 230
      2. Мэргэшүүлэх хичээл 21 1008 404 604
      3. Туршилт, сорилт, мэргэжлийн дадлагын ажил 4 192 78 114
      Нийт дүн 35 1680 674 1006
      Хувиар 100% 40% 60%

      Мэргэжлийн магистрын сургалтын хөтөлбөрт суралцан төгсөгч нь судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж магистрийн судалгааны ажил бичихгүй ба төгсөлтийн нэгдсэн шалгалт өгнө. Мэргэжлийн магистрын зэрэгтэй төгсөгчийг докторын шатны сургалтанд шууд элсэхийг зөвшөөрөхгүй.

    4. Докторын сургалтын хөтөлбөр нь 62 багц цагаас доошгүй байх ба дараах хүснэгтэнд үзүүлсэн бүтэц, агуулгатай байна. Үүнд:
      Д/д Хичээлийн нэр Багц цаг Цаг Үүнээс
      Танхимд Бие даах
      1. Мэргэжлийн суурь хичээл 12 576 72 504
      2. Мэргэшүүлэх хичээл 20 960 120 840
      3. Судалгааны семинар 6 288 288
      4. Докторын судалгааны ажил 24 1152 1152
      Нийт дүн 62 2976 192 2784
      Хувиар 100% 12% 88%

      Мэргэшүүлэх хичээлийн 14 багц цагийг тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, нэгжээс, 6 багц цагийг бусад тэнхим, профессорын баг, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сонгон судална. Докторын мэргэшүүлэх хичээлийн 20 багц цагийг удирдагчийн зөвлөсний дагуу тухайн хамгаалах сэдэв, мэргэших чиглэлийн дагуу сонгоно.

    5. Магистр, докторын сургалтын хөтөлбөрийг холбогдох бүрэлдэхүүний сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор, багш, эрдэмтэд оролцсон хөтөлбөрийн хороо хариуцан боловсруулж, бүрэлдэхүүний сургууль, салбарын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн ХААИС-ийн захирал батална.
    6. Магистр, докторын хичээлийн стандарт хөтөлбөрийг хичээл заах профессор багш, эрдэмтэд боловсруулж, хөтөлбөрийн хороо хэлэлцэн холбогдох бүрэлдэхүүний сургуулийн захирал батална.
    7. Суралцагч магистрант, докторант нь хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
    8. Гадаадын нэр хүнд бүхий сургуульд суралцсан магистрантын 15, докторантын 20 хүртлэх багц цагийг, дотоодын ижил түвшний их сургуульд суралцсан магистрантын 10, докторантын 15 хүртлэх багц цагийг тооцуулж болно. Багц цаг дүйцүүлэн тооцоход тухайн суралцаж байсан сургуулийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал, хөндлөнгийн үнэлгээний дүн зэргийг харгалзан тухайн хөтөлбөрийн хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн МДС шийдвэрлэнэ.
    9. Мэргэжлийн магистрант нь бүх багц цагийн хичээлийг судалсны дараа төгсөлтийн нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтад 75 хувиас дээш үнэлгээ авсан бол шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн мэргэжлийн магистрийн зэрэг олгоно.
    10. Шинжлэх ухааны магистрант нь бие даасан судалгааны ажил гүйцэтгэн Магистрын судалгааны ажил бичиж “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.
    11. Докторант нь бие даан батлагдсан арга зүйн дагуу докторын судалгааны ажил /диссертаци/ гүйцэтгэж “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.
  4. Хичээлийн хөтөлбөр
    1. Хичээлийн хөтөлбөр нь дараах бүтэцтэй байна.
      • Хичээлийг заах багшийн нэр, харилцах хаяг
      • Хичээлийн нэр, код , багц цаг
      • Хичээлийн зорилго
      • Хичээлийг судалснаар хүрэх үр дүн (мэдлэг ,чадвар, дадал)
      • Хичээлийн өмнөх холбоо
      • Хичээлийн товч тодорхойлолт
      • Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, агуулга (өдөр бүрээр төлөвлөсөн судлах зүйлийн тойм)
      • Сургалтанд ашиглах эх сурвалж, (үндсэн болон нэмэлт ном, нэг сэдэвт бүтээл, интернет эх сурвалж гэх мэт)
      • Гүйцэтгэх даалгавар, үнэлэх, дүгнэх арга хэлбэр, үнэлгээний хуваарь
  5. Хөтөлбөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаа
    1. Магистрант, докторантаар суралцуулах тухай их сургуулийн захирлын тушаал гарснаар сургуульд элссэнд тооцох ба тушаалд суралцах хөтөлбөрийн нэрийг тодорхой заасан байна.
    2. Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн элсэлт, төгсөлт болон хичээлийн жил нь ”намар”, “хавар” гэсэн хоёр улиралтай байна.
    3. Магистрын сургалтын хугацаа 1.5-2 жил, докторын сургалтын хугацаа 3-4 жил байна. Суралцагч хүндэтгэх шалтгаантай бол суралцах нийт хугацааг магистрантад 4 жил хүртэл, докторантад 6 жил хүртэл сунгаж болно.
    4. Элсэлтийг хичээлийн жилийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дуусгасан байна.
    5. Хөтөлбөрийн сургалтанд он-лайн нээлттэй эх, зайн сургалтын арга хэлбэрийг ашиглаж болно.
    6. Хөтөлбөрийн хороо, сургуулийн зүгээс магистрант, докторантын сургалтын хөтөлбөр, хичээл, судалгааны ажлын чиглэл, удирдагчийг сонгох сонголтонд хүндэтгэлтэй хандаж, академик эрх чөлөөгөөр хангана.
    7. Магистрант, докторант нь элссэн улиралдаа багтаан судалгааны ажлын сэдэв, удирдагчийг сонгож батлуулна. Магистрант, докторант нь эрдэм шинжилгээний ажлын нэг удирдагчтай байна. Харин шинжлэх ухааны салбар дундын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх бол 2 удирдагч томилж болно.
    8. Магистрант, докторант нь туршилт, судалгааны ажлын арга зүй, судалгааны явц, үр дүнгийн хэлэлцүүлэг, илтгэл хэлэлцүүлэх, өгүүлэл бичих, хамгаалах хугацааг тусгасан судалгааны ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, холбогдох тэнхим, лаборатори, профессорын багаар хэлэлцүүлэх ба шийдвэрийг үндэслэн тухайн МДС-ийн захирал баталгаажуулна.
    9. Докторант, түүний удирдагч нь судалгааны сэдвийн судлагдсан байдал, үндэслэл, онол, арга зүй, практикийн ач холбогдол зэргийг тусгасан танилцуулга боловсруулж тухайн хөтөлбөрийн хороо, профессорын баг, тэнхим, лабораторид хэлэлцүүлэн сэдэв, удирдагчийн талаар дүгнэлт гаргуулах ба уг дүгнэлтийг үндэслэн докторантын сэдэв, удирдагчийг их сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
    10. Докторантын судалгааны ажлын арга зүйг профессорын баг, тэнхмээр хэлэлцүүлж холбогдох эрдмийн зөвлөлөөр батлуулна.
    11. Чөлөө авах, сунгуулах тухай магистрант, докторантын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргана. Магистрант, докторант нь сурах чиглэлээ өөрчлөх хүсэлт гаргавал уг асуудлыг холбогдох мэргэжлийн тэнхим, лаборатори, профессорын баг болон удирдагч нарын саналыг үндэслэн элсэлтийн шаардлага зөрчөөгүй нөхцөлд зөвшөөрнө.
    12. Дараах үндэслэлээр магистрант, докторантыг сургуулиас чөлөөлнө. Үүнд:
      • өөрөө хүсэлт гаргасан
      • өөр сургуульд шилжсэн
      • чөлөөний хугацаандаа ирээгүй буюу чөлөөг сунгуулах тухай өргөдөл гаргаагүй
      • товлосон хугацаанаас хойш 2 жил өнгөрсөн тохиолдолд
      • хичээлийн жилийн тогтоосон хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй
  6. Суралцах орчны шаардлага
    1. Сургалтын тусгай зөвшөөрөл болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн материаллаг болон материаллаг бус орчин, хүний нөөцийг хөтөлбөр хэрэгжүүлэх хөтөлбөрийн хороо, тэнхим, лаборатори, профессорын баг бүрдүүлсэн байна.
  7. Элсэгчдэд тавих шаардлага
    1. Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон түүнтэй дүйцүүлэх боловсрол, докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол эзэмшсэн байна.
    2. Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг урьдчилан судлана. Нөхөн судлах хичээлийг хөтөлбөрийн хороо тогтооно. Нөхөн үзсэн хичээлийн багц цаг нь тухайн сургалтын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
    3. Хөтөлбөрийн онцлогоос хамааран элсэгчдэд хөтөлбөрийн хороо болон сургуулийн зүгээс бусад нэмэлт шаардлага тавьж болох ба энэ нь олон улсад баримталдаг нийтлэг жишигт нийцсэн байна.
    4. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгч бүртгүүлэхдээ дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ.
      • иргэний үнэмлэхний хуулбар
      • бакалавр, шинжлэх ухааны магистрын дипломын баталгаажуулсан хуулбар
      • 4х3 хэмжээтэй зураг 2 хувь
      • бүртгэлийн хураамж төлсөн баримт
      • болзол хангасан төгсөгчийн хувьд түүнд олгосон магистрантурт суралцах урилга
    5. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг жил бүрийн дөрөв, наймдугаар сард нэгдсэн журмаар бүртгэж, гадаад хэл, мэргэжлийн шалгалт авч элсүүлнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест, ярилцлагаас бүрдэнэ.
    6. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэн суралцуулна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хоёр их сургуулийн гэрээний дагуу суралцуулах иргэдийн асуудлыг гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.
    7. ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн иргэн өөрөө хүсэлт гаргавал магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
    8. Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.
  8. Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
    1. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт багшлах багшид тавих шаардлага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам”-ын шаардлагад нийцсэн байна.
    2. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл практикийн болон ахисан төвшний сургалт, судалгааны ажлын туршлагатай, мэргэшсэн багшийг холбогдох чиглэлээр зочин багшаар урьж болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөрийн хорооны саналыг үндэслэн МДС албан ёсны гэрээ байгуулан ажиллуулна.
    3. Магистрын судалгааны ажил удирдагч нь докторын зэрэгтэй, их, дээд сургууль эсхүл эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, энэхүү журмын 3.1.5-д заасан эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлтэй, идэвхтэй судлаачид байна.
    4. Докторын судалгааны ажлын удирдагч нь энэхүү журмын 2.8.3-т заасан шаардлагаас гадна тухайн мэргэжлийн чиглэлээр сүүлийн 3 жилд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, шинжлэх ухаан, технологийн болон судалгааны төслийн удирдагч болон үндсэн судлаачаар ажилладаг идэвхтэй судлаач байна.
    5. Магистр, докторын судалгааны ажлын удирдагч нь өөрийн тэнхим, профессорын баг, лабораторийн төвшинд болон бусад нэгжтэй хамтарсан байдлаар магистрант, докторантын туршилт, судалгааны ажлын арга зүй, үр дүн бие даалтын ажлын явц зэргийг хуваарийн дагуу тогтмол хэлэлцүүлж, судалгааны семинар зохион байгуулдаг байна.
  9. Төгсөгчдийн эзэмших ур чадвар
    1. Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил
      1. Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. (Асуудлыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож илэрхийлэн харуулах)
      2. Шинжлэн судлах, шийдэл гаргах (Таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийх, загварчилж баримт бичиг боловсруулах)
      3. Системтэй төлөвлөх (Мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал санаан дээр төвлөрч шалгах, харьцуулан сонгох)
      4. Хувь хүний ур чадвар ба дадал (Шинийг санаачлах эрмэлзэлтэй, уламжлалыг дээдлэн уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах, цагийн болон нөөцийн менежментийг зөв хэрэгжүүлдэг байх)
      5. Мэргэжлийн ур чадвар, төлөвшил (Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн тооцоотой байх, тасралтгүй судалгаа хийж, идэвхитэй судлаач байж шинэ мэдлэг, мэдээллийг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмрээ байнга оруулах)
    2. Харилцааны ур чадвар (Багаар ажиллах чадвар ба харилцаа)
      1. Багаар ажиллах (Баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх)
      2. Харилцааны чадвар (Харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлангнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх)
      3. Гадаад хэлээр харилцах (Англи болон бусад гадаад хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих чадвартай байх)
    3. Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамжийг түүнийг шалгах шалгуур үзүүлэлтийн хамт хичээл тус бүрээр хөтөлбөрийн хороо,тэнхим, профессорын баг тодорхойлон батлуулж ажиллана.
  10. Суралцагчийн үнэлгээ
    1. Хичээл бүрийн үнэлгээний зэрэгцээ хөтөлбөрийн үндсэн үе шат бүрийн үр дүнг дараах хэлбэрээр үнэлнэ.
      1. Явцын үнэлгээ
      2. Улирлын үнэлгээ
      3. Ур чадварын үнэлгээ
      4. Бусад үнэлгээ
    2. Үнэлгээ нь суралцах үйл явцыг дэмжсэн бодитой, үнэлгээний нийтлэг жишигтэй харьцуулах боломжтой байна.
    3. Сургалтын төлөвлөгөөн дэх зарим хичээлд С буюу түүнээс дээш дүн авсан байх шаардлага тавьж болно.
  11. Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт
    1. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хөтөлбөрийн хороо хагас жил тутамд үнэлж, магистр, докторын сургалтын зөвлөлд тайлагнаж байна. Энэхүү үнэлгээний хүрээнд дараах чиглэлээр судалгаа хийж дүгнэн шинжилнэ.
      1. Сэтгэл ханамжийн үнэлгээ (суралцагчид, төгсөгчдөөс)
      2. Явцын үнэлгээ (суралцагчийн ахиц дэвшилд үе шаттай хийх үнэлгээ)
      3. Гүйцэтгэлийн үнэлгээ (ажил олгогч, мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээ)
      4. Үр нөлөөний үнэлгээ (Мэргэжлийн салбар дахь нөлөөллийг үнэлэх)
      5. Хөтөлбөрийн санхүүгийн байдлын үнэлгээ (чанарын үнэлгээ, судалгааг)
      6. Хөтөлбөрийн чанарын үнэлгээ (чанарын үнэлгээ, судалгааг тодорхой үе шат давтамжтайгаар хийж үр дүнг хөтөлбөрийг хөгжүүлэх, сайжруулах бодлого шийдвэрт ашигладаг байх)
    2. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш 5 жилийн дотор магадлан итгэмжлэл /дотоод, гадаад/ хийлгэсэн байна.

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Удирдлагын нэгж
    1. Магистр, докторын хөтөлбөрийн нэгдсэн удирдлагын нэгж нь энэхүү журмын 1.3-т заасан МДС байна. МДС-ийн захирал нь удирдах ажил буюу багшлах ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил хийдэг, докторын зэрэгтэй хүн байна.
    2. МДС нь бүрэлдэхүүний сургууль, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, магистр, докторын хөтөлбөрийн хороод болон боловсролын зэрэг хамгаалуулах зөвлөлүүдтэй нягт хамтран ажиллаж сургалт, судалгааны ажлын чанарыг сайжруулах, цаашид хөгжүүлэх, магистр, докторын зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
    3. МДС нь магистр, докторын сургалт, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, магистр, докторын сургалтын зардлын төсөв, оюутны төлбөрийн хэмжээг санхүүгийн жил бүрээр боловсруулж батлуулах, магистр, докторын сургалтын орлого, зардлын гүйцэтгэл, үйл ажиллагааны тайланг бэлтгэж их сургуулийн захирлын өмнө тайлагнах зэрэг үүрэгтэй байна.
    4. МДС нь магистр, докторын сургалтын үйл явцыг уялдуулан зохицуулах, аливаа шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий магистр, докторын сургалтын зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд бүрэлдэхүүний сургуулиудын эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар профессорын багийн ахлагч нарын төлөөлөлөөс бүрдэх ба зөвлөлийн хурлыг МДС-ийн захирал удирдаж явуулна.
    5. Зөвлөлийн хурлаар доорх чиг үүргийн асуудлыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргана. Үүнд:
      1. МДС-ийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайлан
      2. Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн хороодын тайлан
      3. Магистр, докторын сургалтын шинэ хөтөлбөр нээх, нэгтгэх, хаах
      4. Магистр, докторын сургалтын зардал, төсөв, сургалтын төлбөрийн санал
      5. Сургалтын явцад хийсэн хяналт, шалгалтын дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
      6. Магистр, докторын сургалттай холбогдсон журам, бусад баримт бичгийн шинэчилсэн болон шинээр боловсруулсан төсөл
      7. Магистр, докторын сургалт, судалгааны ажлын нэгдсэн удирдлага, маркетинг, зохицуулалтай холбоотой бусад асуудал
    6. Магистр, докторын сургалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг их сургуулийн захирлын тушаалаар батална.
    7. БШУ-ны сайдын А/370 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан нийтлэг журмын 3.1.5.-д заасан судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх шаардлагад нийцсэн дотоод, гадаадын сэтгүүлийн жагсаалтыг их сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн захирлын тушаалаар баталгаажуулна.
    8. МДС нь хөтөлбөрийн хорооноос ирүүлсэн элсэн суралцагч магистрант, докторант нарын бүртгэл, санхүүгийн тооцоо, хичээл сонголт, дүнгийн мэдээллийг удирдлагын мэдээллийн нэгдсэн системд оруулах, энэхүү мэдээ, тайланг ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралд болон элсэлт төгсөлтийн мэдээг БШУЯ-нд тайлагнах, гаргаж өгнө.
    9. Сургалтын хөтөлбөрийг дүүргэж сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, судалгааны ажлаа амжилттай хамгаалж, сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрант, докторантад захирлын тушаалаар магистр, докторын зэрэг олгохоор шийдвэрлэнэ.
  2. Хөтөлбөрийн хороо
    1. Профессорын багууд дангаараа болон хамтарч хөтөлбөрийн хороо байгуулна. Хөтөлбөрийн хороог холбогдох эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн их сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
    2. Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааг бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал зохицуулж, нэгдсэн мэдээлэл, тайланг МДС-д ирүүлж байна.
    3. Магистр, докторын хөтөлбөрийн хороо нь хичээл сонголт, дүнгийн мэдээллээс гадна, нийтлэг журмын 2.11.1.-д заасан тайланг МДС-д ирүүлнэ.
    4. Хөтөлбөрийн хороо нь ахлагч, зохицуулагч, дотоод хяналт хариуцсан гишүүн, хөндлөнгийн хяналт хариуцсан гишүүн болон бусад гишүүдээс бүрдэнэ.
    5. Хөтөлбөрийн хороо, профессорын баг нь магистр, докторын сургалт, эрдэм шинжилгээний зардлын тодорхой хувийг зарцуулах эрхтэй.
    6. Хөтөлбөрийн хорооны ахлагч нь уг хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр дүнг хариуцаж тайлагнана. Хорооны зохицуулагч нь өдөр тутмын сургалтын үйл ажиллагааг зохицуулан, хөтөлбөрийн дотоод мэдээллийн санг бүрдүүлэх, хичээлийн хуваарь боловсруулах, магистрант, докторант, хөтөлбөрт хичээл заах багш нарын үйл ажиллагааг төлөвлөх зохицуулах үүрэг хүлээнэ. Хорооны дотоод болон хөндлөнгийн хяналт хариуцсан гишүүн нь нийтлэг журмын 2.11.1-д заасан чиг үүргийг хариуцан ажиллана.
    7. Хөтөлбөрийн хорооны хөндлөнгийн хяналт хариуцсан гишүүн нь тухайн мэргэжлийн хөтөлбөрийн сургалт болон үйл ажиллагаанд оролцдоггүй зөвхөн хөндлөнгийн хяналт хийх үүрэгтэй байна.
  3. Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт
    1. Магистрант нийт судлах багц цагийн 20 багц цагийг судалсны дараа гадаад хэлний шалгалт өгсөн байна.
    2. Гадаад хэлний шалгалтын дүн нь англи хэлний TOFEL-ийн 450 онооноос (түүнтэй дүйцэхүйц бусад эрх бүхий байгууллагын үнэлгээ бүхий батламж) багагүй, орос хэлнийх ТРКИ-ийн 2 дугаар түвшнээс доошгүй дүн авсан байх ерөнхий шаардлагыг биелүүлсэн байх ба албан ёсны батламжийг үндэслэн хэлний шалгалтыг тооцно.
    3. Докторант судалгааны ажлаа эхлүүлэхийн өмнө мэргэжлийн чиглэлээр мэдлэг, бие даасан судалгаа явуулах чадварыг нотлох зорилго бүхий нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтыг тухайн чиглэлийн хөтөлбөрийн хорооны санал болгосны дагуу МДС-ийн захирлын тушаалаар баталсан холбогдох мэргэжлийн 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс авна. Мэргэжлийн нэгдсэн шалгалтыг мэргэжлийн хичээл болон мэргэших хичээлийн агуулгаар өгнө. Нэгдсэн шалгалтанд докторант хангалтгүй (F) үнэлгээ авсан тохиолдолд дараагийн улиралд дахин 1 удаа өгөхийг зөвшөөрнө.
    4. Мэргэжлийн магистрын хөтөлбөрөөр суралцагч нийт багц цагийн хичээлийг судалсны дараа төгсөлтийн нэгдсэн шалгалт өгнө. Хөтөлбөрийн хороо МДС-ийн саналыг үндэслэн ХААИС-ийн захирлын тушаалаар батлагдсан комисс төгсөлтийн нэгдсэн шалгалтыг авна.
    5. Мэргэжлийн магистрын сургалтын хөтөлбөрөөр суралцагч нь нэгдсэн шалгалтанд 75 хувиас доош үнэлгээ авсан тохиолдолд дараагийн улирлын шалгалтын хугацаанд дахин шалгалт өгөх эрхтэй бөгөөд 2 удаа амжилтгүй дүн үзүүлбэл магистрын зэргийг олгохгүй ба цаашид мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрийн сургалтанд төлбөртэй хамрагдана.
  4. Магистр, докторын судалгааны ажил
    1. Удирдагч нь дараах үүрэг хүлээнэ.
      • Магистрант, докторантын судалгааны ажлын сэдвээ сонгоход зөвлөх
      • Сургалцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулахад зөвлөх
      • Судалгааны ажлын арга зүй боловсруулах, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх болон судалгааны ажлын үр дүнг нэгтгэн судалгааны ажил, диссертаци бичих явцад тодорхой хуваарийн дагуу мэргэжлийн зөвөлгөө өгч, хяналт тавих
      • Магистр, докторын судалгааны ажлыг хамгаалалтанд оруулах зөвшөөрөл олгох
      • Эрдэм шинжилгээний болон судалгааны семинар зохион байгуулж, суралцагчийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх
      • Амжилттай суралцаж байгаа магистрант, докторантыг хөтөлбөрийн хүрээнд судалгааны болон сургалтын туслах ажилтанаар ажиллуулж болно
    2. Удирдагч нь магистр, докторын судалгааны ажлын агуулга чанарт хяналт тавьж, судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн зөв байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн талаар хариуцлага хүлээж тодорхойлолт гаргана.
    3. Гадны байгууллагын ажилтныг удирдагчаар ажиллуулах тохиолдолд сургуулийн үндсэн багшийн нэгэн адилаар магистрант, докторантын судалгааны ажлыг удирдах, хамгаалахад ижил үүрэг хариуцлага хүлээлгэнэ.
    4. Гадны байгууллагаас удирдагчийг томилохдоо нийтлэг журмын 2.8.3, 2.8.4-д заасан ерөнхий шаардлага, удирдагчаар ажиллуулах хөтөлбөрийн хорооны санал, магистрант, докторантын хүсэлтийг харгалзан үзнэ.
    5. Суралцах хугацаандаа сургууль болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд магистрант нь 1, докторант нь 4 – өөс доошгүй илтгэл хэлэлцүүлсэн байна. Мөн магистрант нь судалгааны ажлын үр дүнг хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлсэн байна. Докторант нь судалгааны ажлын өмнө нь хэвлэгдээгүй үр дүнгээр энэхүү журмын 3.1.7-д заасан сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 2-оос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна.
    6. Энэхүү журмын 3.4.5-д заасан шаардлагыг хангаагүй докторын судалгааны ажлыг хамгаалуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй.
    7. Магистрын судалгааны ажил нь тухайн сэдвээр шинжлэх ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, шинжилгээг онол арга зүйн зохих шаардлагын түвшинд гүйцэтгэсэн, бодит үндэслэлтэй онол, практикийн дүгнэлт, зөвлөмж бүхий эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл байх шаардлагатай. Магистрын судалгааны ажлыг 12 хэмжээтэй ARIAL үсгийн загвараар 1.5 мөр хоорондын зайтай, А4 хуудас дээр бичнэ. Хуудасны зүүн талаас 3.5 см, баруун талаас 1.5 см, дээрээс 2.5 см, доороос 3.0 см зай авсан хэмжээгээр тохируулсан цаасан дээр хуудас бүрийг дугаарлаж хэвлэнэ. Бичмэл эх нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан 40-өөс доошгүй хуудаст багтаан бичнэ.
    8. Магистрын судалгааны ажлыг монгол хэлээр бичнэ. Магистрын судалгааны ажлын хураангуйг 3-5 хуудсанд багтааж англиар бичиж хавсаргасан байна. Гадаадын иргэний хувьд магистрын ажлыг нийтлэг гадаад хэлээр (англи, орос) бичихийг зөвшөөрөх бөгөөд хураангуйг монгол хэлээр бичиж хавсаргана.
    9. Докторын судалгааны ажилд /диссертаци/ дараах шаардлага тавина.
      • шинжлэх ухааны тодорхой салбарын шинэ мэдлэг буй болгохтой холбогдол бүхий зорилтыг шийдсэн эсхүл улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой практик асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн зохих түвшинд шийдсэн байх
      • дэвшүүлж буй шинэ шийдлийн үндэслэлээ шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж, шүүмжлэлтэйгээр шинэлэг талыг нээн харуулсан байх
      • зохих загвар, шаардлагыг баримталсан, харилцан уялдаа шүтэлцээтэй, шинжлэх ухааны хэлний хэм хэмжээний дагуу туурвисан байх
      • судалгааны үр дүнгийн үнэнийг нотолгоонд суурилан баталсан, дүгнэсэн байх ба ашигласан эх сурвалж докторын бүтээл агуулгатай нийцсэн байна.
    10. Докторын судалгааны ажлыг монгол хэлээр, товч хураангуйг /автореферат/-г англи хэлээр 3-аас доошгүй хуудаст багтаан бичиж хавсаргана. Гадаад, дотоодын суралцагч нь докторын ажлыг нийтлэг гадаад хэлээр (англи, орос) бичих хүсэлт гаргаж болох бөгөөд холбогдох эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндсэлэн МДС зөвшөөрөл олгоно.
    11. Зохих шаардлагыг хангасан магистр, докторын судалгааны ажлын эхийг тухайн сургуулийн номын сан, МДС-д тушаана. МДС нь магистр, докторын ажлыг электрон хэлбэрээр авч мэдээллийн сан бүрдүүлнэ. Докторын судалгааны ажлын 1 хувийг Үндэсний номын санд заавал хүлээлгэн өгнө.
    12. МДС нь БШУ-ны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” –ийн 4.2 дахь хэсгийн шаардлага хангасан докторантын материалыг хамгаалах чиглэлийн дагуу докторын хамгаалуулах зөвлөлд хүргүүлнэ.
    13. Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь БШУ-ны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” –ээр зохицуулагдана.
    14. Магистрын судалгааны ажлыг харьяалагдаж буй тэнхим, профессорын баг, лабораторийн хурлаар холбогдох мэргэжлийн эрдэмтдийг оролцуулан өргөтгөсөн байдлаар хэлэлцэн дүгнэлт гаргана. Магистрантын судалгааны ажлын хэлэлцүүлгийн зарыг 7 хоногийн өмнө нийтэд зарлаж нээлттэй хийнэ. Хуралдааны явцын тэмдэглэл, хамгаалалтанд оруулахыг зөвшөөрсөн удирдагч болон хөтөлбөрийн хорооны тодорхойлолтыг МДС-иас гаргасан маягтын дагуу бүрдүүлж хөтөлбөрийн хорооны зохицуулагч МДС-д ирүүлнэ.
    15. Магистрант нь сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж, нэгдсэн шалгалтаа амжилттай өгч, сургалтын төлбөрөө барагдуулсан бол магистрын судалгааны ажил урдьчилсан хэлэлцүүлэг хийсэн талаарх холбогдох сургууль, нэгжийн санал, хурлын тэмдэглэлийг үндэслэн МДС хамгаалуулах зөвшөөрлийг олгоно.
    16. Магистрын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь БСШУ-ны сайдын 2007 оны 187 дугаар тушаалаар батлагдсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”- ээр зохицуулагдана.
    17. Хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 тоот тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ыг баримтлан дипломыг бичиж, ХААИС-ийн захирлын тушаалаар диплом, боловсролын зэргийг олгоно.

ДӨРӨВ. ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР

  1. Гадаадын их дээд сургуулиудтай магистр, докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан байна.
  2. Сургууль нь /дотоод, гадаадын/ хамтарсан, салбар хоорондын хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг холбогдох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагын шаардлагад нийцүүлэн сургууль хооронд байгуулсан албан ёсны гэрээгээр зохицуулна.
  3. Сургууль нь хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ төр, болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, ажил олгогчидтой харилцан үр дүнтэй хамтран ажиллана.